Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2022 оны 06 дугаар сарын 11-20-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 16.8...21.7 хэм дулаан буюу Халхгол Ялалт баг, Булган, сумын нутгаар олон жилийн дундажаас 1.2...1.7 хэм дулаан, бусад сумдын нутгаар олон жилийн дундаж орчим байна. Агаарт үнэмлэхүй их температур 26...33 хэм дулаан байна. /Зураг-1/
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур 21...28 хэм дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь 50...63 хэм дулаан байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 11.4...45.4 мм хур тунадастай, 2-7 өдөр орсон. Халхгол Ялалт багт олон жилийн дундажаас бага, бусад сумдын нутгаар олон жилийн дундажаас их хур тунадас орсон байна. /Зураг-2/
Салхи : Салхины хамгийн их хурд нийт нутгаар 8-18 м/сек байна. Чойбалсан хот, Дашбалбар, Халхгол сумын төв, Халхгол Ялалт баг, Матад суманд 15-18 м/сек, бусад сумдын нутгаар 8-14 м/с хүрч салхилсан. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 2-7 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Баян-Уул, Баянтүмэн, Дашбалбар, Халхгол Ялалт баг, Матад, Гурванзагал сумдад бод мал төллөх, Баянтүмэн, Дашбалбар, Халхгол Ялалт баг , Матад сумдаар хонины ноос хяргах ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв